Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 оны 8 дугаар сарын 3-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2020-09-30 01:41:40

Агаарын температур: Агаарын дундаж температур 10.8 - 17.3 градус дулаан, агаарын үнэмлэхүй их температур 20.9 - 24.0 градус дулаан , үнэмлэхүй бага  температур 1.0 - 8.5 градус хүйтэн байв. Харин хөрсний дундаж температур 14.6 - 22.6 градус  дулаан,  хамгийн их температур 35.8 - 51.0 градус дулаан,  хамгийн бага температур -1.7 - 8.4 градус хүйтэн байлаа.                                               

 

Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Хан-Уулд 61.1 мм, Улаанбаатарт 43.8 мм хур тунадас орсон бол бусад дүүргээр  43.0 - 34.5 мм хур тунадас орсон байна. 

  Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд: Улаанбаатар 17 м/с Буян-Ухаа 15 м/с  хүрч ширүүссэн бол бусад дүүрэгт 14-12 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр Партизан, Өлзийтөд 1-2 удаа ажиглагдсан бол бусад дүүрэгт 4-9 удаа ажиглагдсан. Бэлчээрийн ургамал: Багануур дүүрэгт бэлчээрийн ургамлуудын гэмтэл арилж хэвийн ургалтанд орсон бол  Тэрэлжид ширэг улалж ургамал үзүүрээсээ шарласан гэмтэлүүд үргэлжилсээр байна.  Бүх дүүргийн төлөөлөх ургамлууд үрийн боловсролтын үе шат ажиглагдасан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж  сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. МАА-н үйлдвэрлэлд  нийт дүүргээр малд  хужил шүү бэлтгэх, мал хээлтүүлэх хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна.                               Хортон шавжийн ажиглалт: 8 дугаар сарын 31-ний байдлаар Багануурт  барбины таршаа бусад дүүрэгт сибирийн царцаа ажиглагдаж, царцааны үнэмлэхүй нягтшлыг тодорхойлох ажиглалтаар нийт нутгаар дундажаар  1-2 царцаа ажиглагдсан байна. 

                         Тойм бичсэн: ХААЦУ-ын ерөнхий технологич инженер  Б.Мөнхтуяа                                            

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-08-03 52
2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-11 101
2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-01 79
2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-06-22 122
2020 оны 06 дугаар сарын 1-р 10 хоногийн тойм 2020-06-12 81
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-01 107
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-21 115
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-13 125
2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-02 110
2020 оны 03 дугаар сарын 2-р 10 хоногийн тойм 2017-11-11 1179
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2017-09-12 1115