Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 06 дугаар сарын 1-р 10 хоногийн тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур 10.2 - 15.9 градус дулаан, агаарын үнэмлэхүй их температур 27.9 - 34.6 градус дулаан , үнэмлэхүй бага температур -3.7 - 3.1 градус хүйтэн байв. Харин хөрсний дундаж температур 18.4 - 26.4 градус дулаан, хамгийн их температур 56.7 - 61.5 градус дулаан, хамгийн бага температур -3.8 - 3.1 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Нийт дүүргээр 0.0 - 2.1мм хур тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Буян-Ухаа 19 м/с Тэрэлж 18 м/с хүрч ширүүссэн бол бусад дүүрэгт 14-16 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр Партизан, Өлзийтөд 3-6 удаа ажиглагдсан бол бусад дүүрэгт 7-10 удаа ажиглагдсан.
Бэлчээрийн ургамал: Өлзийт, Партизанд Агь нахианы өсөлт, Тэрэлжид Хялгасан дэвхэргэн цагаан цэцэглэлтийн үе шатанд орсон. Бусад ургамалууд шинэ үе шат ажиглагдаагүй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. МАА-н үйлдвэрлэл нийт дүүргээр малд нэмэгдэл тэжээл өгөх, хөөвөр хялгас авах, бог, бод мал төллөх, мал оторлох ажил үргэлжилж байна.