Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 2
Улаанбаатар хотын бичил уур амьсгалын судалгааны асуудалд
Д.ДАВААДОРЖ МУИС,ГГС, доктор, дэд профессор Б.ЭНХТУЯА, Улаанбаатар УЦУОШГ
Энэхүү өгүүлэлд Дэлхийн уур амьсгалын дулааралт, хүн амын төвлөрөлт, хотжилтын нөлөөгөөр Улаанбаатар хотын бичил уур амьсгал мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгаль орчны бохирдол, хүний эрүүл мэндэд нөлөөлж байгааг бодит ажиглалтын мэдээнд хийсэн судалгааны ажлын зарим үр дүнгээс оруулав.
Түлхүүр үг: ОЖ-олон жилийн дундаж, ҮИ-үнэмлэхүй их, ҮБ-үнэмлэхүй бага, Улаанбаатар станц-УБ, Их сургууль станц-ИС, Буянт-ухаа станц-БУ, Морин-уул станц-МУ
Оршил
Улаанбаатар хот нь ойт хээрийн бүсэд далайн түвшнээс дээш 1950-2265 м өндөртэй Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх уулын дунд Туул голын хөндийд байрладаг. Өндөр уулсын муж болон уулс хоорондын хөндий, газрын гадаргуугийн өндөршлийн зөрөө ихэвчлэн 400-500м боловч заримдаа 700-920м хүрдэг. Төв хэсэг нь далайн түвшнээс дээш 1300м өндөр бөгөөд хотын баруун тийшлэх тутам намсаж III цахилгаан станцын орчимд далайн түвшнээс 1274м өргөгдсөн. Дэлхийн уур амьсгалын дулааралт, хүн амын төвлөрөлт, хотжилтын нөлөөгөөр сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын бичил уур амьсгал мэдэгдэхүйц өөрчлөгдөж хотын байгаль орчны бохирдол ихсэж улмаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх боллоо. Улаанбаатар хотын бичил уур амьсгалын талаар одоогоос 20 гаруй жилийн өмнө доктор Л.Нацагдорж судлан бичиж байсан ба тэр үед Дэлхийн уур амьсгалын дулааралт одоогийнх шиг мэдэгдэхүйц болж манай орны байгаль, цаг уурын нөхцөлд хараахан огцом нөлөөлөөгүй, хүн амын төвлөрөлт, хотжилт өнөөгийн түвшинд хүрээгүй, хотын бичил уур амьсгалыг нарийн судлан тогтоох байнгын ажиллагаатай цаг уурын станц цөөн, цаг уурын ажиглалтын эх мэдээ хүрэлцээ муутай үе байлаа. Дэлхийн уур амьсгалын дулааралтаас гадна хотжих үйл явц, хүний хүчин зүйлийн нөлөөлөл эрс ихсэж Улаанбаатар хотын бичил уур амьсгалын нөхцөл өөрчлөгдөж байгааг тус хотод ажиллаж байгаа байнгын ажиллагаатай цаг уурын үндсэн 4 станцын олон жилийн ажиглалтын бодит материал ашиглан уур амьсгалын зарим гол үзүүлэлтүүдийг тодорхойлж үнэлэлт дүгнэлт хийхэд уг ажлын гол зорилго оршино.
Ашигласан мэдээ материал, арга зүй,судалгааны үр дүн
Уг судалгааны ажилд Улаанбаатар хотын бичил уур амьсгалыг төлөөлж чадахуйц хотын төвд болон хотын бусад хэсгүүдэд байрлалтай цаг уурын 4 станцын тухайлбал Улаанбаатар /далайн түвшнээс дээш 1300м/, Их сургууль /1306м/, Буянт-Ухаа, /1271м/ Морин уул /1499м/ станцын сүүлийн 30-аад (1983-2010 оны) жилийн ажиглалтын материал ашиглан агаарын дундаж температурын сар, жилийн утга, үнэмлэхүй их, бага температурын дундаж, хөрсний дундаж температур, хур тунадасны нийлбэр, хоногт орсон хамгийн их тунадас, үнэмлэхүй, харьцангуй, дутагдал чийг, салхины хурд, чиглэл, их хурд, цаг агаарын зарим үзэгдлүүдийн мэдээнд математик статистик аргачлалаар боловсруулалт хийн, олон жилийн явц, өөрчлөлтийг fortran, excel- праграммуудыг ашиглан үр дүнг хүснэгт, зургаар харуулан үнэлэлт дүгнэлт хийлээ.
- Дулааны горим
А. Агаарын температур
Агаарын температур нь уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлогч гол хүчин зүйлийн нэг юм.
1 дүгээр зураг. Улаанбаатар хот орчмын станцуудын агаарын температурын явц, өөрчлөлт
Улаанбаатар хотын жилийн дундаж агаарын температур сүүлийн жилүүдэд хотын салхин дээд талд буюу баруун хэсэгт байрлалтай Улаанбаатар станцад 1.30С, хотын төвд байрлалтай Их сургууль станцад 1.50С, хотын өмнө хэсэгт Туул голын хөндийд байрлалтай Буянт-ухаа станцад 1.60С, хотын агаарын бохирдол, их даралтын орны нөлөөгөөр үүсдэг температурын инверст орших Морин уул станцад 1.60-аар тус тус дулаарсан байна. Энэ нь Улаанбаатар хотын бичил уур амьсгалын дулааны горим нь гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр өөрчлөгдөж байгааг онолын болоод бодит ажиглалтын материалд хийсэн дүн шинжилгээгээр нотлогдож байна.
Улаанбаатар хотын агаарын температурын буюу дулааны горим улирлаар ямар байгааг дараах зургаас харж болно,
2 дугаар зураг. Улаанбаатар хот орчмын агаарын температурын явц, өөрчлөлт / улирлаар/
Улаанбаатар хот орчимд зуны улиралдаа агаарын дундаж температур Их сургууль станцад 3.60С-аар, Буянт-ухаад 3.90С-аар дулаарсан, өвлийн улиралдаа Их сургуульд 0.30С-аар, Буянт-ухаад 0.90С-аар хүйтэрсэн, хавар Их сургуульд 1.4, Буянт-ухаад 1.80С-аар, намартаа агаарын дундаж температур Их сургуульд 1.4, Буянт-ухаад 1.70С-аар дулаарах хандлагатай байна. Энэ нь өвөл зуны улиралдаа огцом дулааралт, хүйтрэлт болох нь илүү ажиглагдах болсныг гэрчилж байна.
1 дүгээр хүснэгт. Агаарын үнэмлэхүй их, үнэмлэхүй бага температур 0С /1983-2010 он/
Станц |
Үнэмлэхүй их |
Үнэмлэхүй бага |
||
ҮИ-ОЖД |
Он температур |
ҮИ-ОЖД |
Он температур |
|
Улаанбаатар |
15.8 |
1999.VII.38.20 |
-14.0 |
2001.I.-39.80 |
Их сургууль |
16.1 |
1999.VII.37.60 |
-14.5 |
2001.I.-39.50 |
Буянт-ухаа |
16.5 |
2005.VII.39.50 |
-18.8 |
2001.I.-46.70 |
Морин уул |
13.9 |
1999.VII.36.30 |
-13.4 |
2000.I.-36.30 |
Улаанбаатар хотод агаарын үнэмлэхүй их, бага температурыг дээрхи 4 станцаар авч үзвэл 2005 онд 39.50 хүрч халсан, үнэмлэхүй бага температур 2001 онд -46.70 хүрч хүйтэрсэн байна.
Б. Хөрсний гадаргын дундаж температур
3 дугаар зураг. Улаанбаатар хот орчмын хөрсний гадаргын температурын өөрчлөлт, олон жилийн дундажаас хазайх хазайлтаар
Улаанбаатар, Их сургууль станцуудын хөрсний гадаргын жил, жилийн дундаж температурын өөрчлөлтийн зургаас харахад Улаанбаатар станцад 0,70 С-аар, Их сургууль станцад 0,30С-аар тус тус дулаарсан байна.
- Хур тунадас, чийгийн горим
Монгол оронд жилийн нийт тунадасны 80-90 хувь нь дулааны улиралд ордог бол [З. Батжаргал, Д.Дагвадорж, П. Батима] Улаанбаатар хотын хувьд 94.4 хувь нь дулааны улиралд, 5.6 хувь нь хүйтний улиралд ордог байна.
2 дугаар хүснэгт. Хур тунадасны хэмжээ
Станц |
Дулаан үе (IV-Xсар ) |
Хүйтэн ( XI-IIIсар ) |
Улаанбаатар |
262.5 /93.6/ |
18.1 /6.4/ |
Их сургууль |
257.4 /94.3/ |
15.5 /5.7/ |
Буянт-ухаа |
242.2 /94.8/ |
13.0 /5.2/ |
Морин уул |
255.9 /95.3/ |
13.2 /4.7/ |
Улаанбаатар станцад жилийн нийт хур тунадасны 93.6 хувь нь дулааны улиралд, 6.4 хувь нь хүйтний улиралд, Их сургууль станцад 94.3 хувь нь дулааны улиралд, 5.7 хувь нь хүйтний, Морин уулд 95.3 хувь нь дулааны, 4.7 хувь нь хүйтний улиралд тус тус ордог байна.
4 дүгээр зураг. Улаанбаатар хотын станцуудын хур тунадасны олон жилийн явц
5 дугаар зураг. Улаанбаатар хотын станцуудын хур тунадастай өдрийн тоо, олон жилийн явц
4,5 дугаар зургаас харахад Улаанбаатар хотод хур тунадас буурсан хандлага ажиглагдаж байгаа боловч 2007 оноос хойш хур тунадасны хэмжээ, тунадастай өдрийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Хоногт орсон хамгийн их хур тунадас
3 дугаар хүснэгт. Хоногт орсон хамгийн их хур тунадас /мм/ /1940-2010 он/
Станц/ сар |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
Жил |
Улаанбаатар |
5.3 |
3.9 |
5.4 |
11.9 |
33.6 |
45.4 |
51.4 |
51.7 |
33.4 |
14.2 |
6.3 |
5.6 |
1984.8.27 |
Их сургууль |
4.8 |
4.6 |
6.6 |
16.2 |
28.7 |
41.5 |
53.8 |
45.1 |
40.1 |
25.0 |
6.6 |
3.7 |
2003.7.18 |
Буянт-ухаа |
4.5 |
3.1 |
5.2 |
13.0 |
32.4 |
74.9 |
60.1 |
48.8 |
34.2 |
12.9 |
6.8 |
4.3 |
1967.6.27 |
Морин уул |
1.7 |
2.9 |
11.7 |
13.2 |
18.7 |
31.0 |
56.9 |
32.6 |
38.2 |
15.3 |
10.0 |
5.4 |
1993.7.6 |
Улаанбаатар хотын станцуудад байгуулагдсанаас хойших хугацаанд хоногт орсон хамгийн их тунадас нь 1967.6.27-нд Буянт-ухаа станцад 74.9 мм оржээ.
А. Үнэмлэхүй чийг
Улаанбаатар хотод үнэмлэхүй чийгшлийн олон жилийн явц нь усны уурын даралт, агаарын температураасаа хамаарч өвөл 0.7-2.2гПа, зун 8.5-13.1 гПа байдаг байна.
6 дугаар зураг. Улаанбаатар хотын станцуудын үнэмлэхүй чийгийн өөрчлөлт
Үнэмлэхүй чийгийн хэмжээ Их сургууль станцад 0.4 гПа-аар өссөн байгаа нь хотын төвд барилга байгууламжийн дунд байрладгаас, Морин уулд 0.2гПа-аар өссөн нь инверсийн дээд хил дээр харьцангуй дулаан байдагтай холбоотой юм. Улаанбаатар, Буянт-ухаа станцуудад ерөнхийдөө хэвийн хэмжээтэй байна.
Б. Харьцангуй чийгшил
Харьцангуй чийгшлийн хэмжээ агаарын температураас урвуу хамааралтай бөгөөд үүл хур тунадаснаас хамаарна. Улаанбаатар хот орчимд жилийн дундаж харьцангуй чийгшил 55%-76% байдаг байна.
7 дугаар зураг. Улаанбаатар хотын станцуудын харьцангуй чийгшлийн өөрчлөлт
Дээрхи зургаас харахад Улаанбаатар хотын станцуудад харьцангуй чийгшлийн хэмжээ буурах хандлагатай байгаа нь дээрхи зургаас харагдаж байна.
В. Дутагдал чийг
Дутагдал чийгшил нь агаар усны уураар ханатал хэдий хэмжээний чийг дутуу байгааг үзүүлдэг. Дутагдал чийгшлийг ууршлын тооцоо хийх, ÷èéãèéí õàíãàìæ òîîöîõîä ìºí гангийн зэргийг үнэлэхэд өргөн ашигладаг.
Улаанбаатар хотод дутагдал чийгийн хэмжээ олон жилийн дунджаар 3,4-4,3 гПа байдаг байна. Өвлийн улиралд агаарын температур бага учир ханасан байдалдаа ойр байх тул дутагдал чийгийн хамгийн бага 0,3-1,7 гПа, зундаа дунджаар 7,0-9,4 гПа байна.
8 дугаар зураг. Улаанбаатар хотын станцуудын дутагдал чийгийн өөрчлөлт
Улаанбаатар хот орчимд дутагдал чийгийн хэмжээ Улаанбаатар станцад 1.8гПа, Их сургууль станцад 1.2гПа, Буянт ухаа станцад 1.9гПа, Морин уул станцад 0.7гПа-аар тус тус өссөн байгаа нь дулааралттай холбоотойгоор хуурайшилт ихсэж байгааг харуулж байна.
3.Салхины хурд, чиглэл, цаг агаарын үзэгдлүүд
Газрын гадарга орчмын салхины горим тухайн орон нутгийн уул зүйн онцлог, агаар мандлын орчил урсгал зэргээс хамаарна.
4 дүгээр хүснэгт. Улаанбаатар хотын салхины дундаж хурд м/с /Улирлаар/
Станц/ улирал |
Хавар /III-V/ |
Зун /VI-VIII/ |
Намар /IX-XI/ |
Өвөл XII-II/ |
Улаанбаатар |
3,1 |
2,8 |
2,2 |
1,4 |
Их сургууль |
1,9 |
1,5 |
1,2 |
0,7 |
Буянт-ухаа |
3,5 |
3,2 |
2,2 |
1,0 |
Морин уул |
6,5 |
5,5 |
4,5 |
2,8 |
Улаанбаатар хотын салхины дундаж хурдыг улирлаар авч үзвэл хаврын улиралдаа хамгийн их 1.9-6.5м/с , хамгийн бага нь өвөлдөө 0.7-2.8м/с байна. Бусад улирлууддаа 1.2-5.5 м/с байна.
Хүчтэй салхи
Улс орны эдийн засагт үлэмж их хохирол учруулдаг байгалийн гэнэтийн үзэгдлийн нэг бол хүчтэй салхи юм. Хүчтэй салхины улирлаар өөрчлөгдөх явцад ерөнхий орчил урсгал болон газар орны хотгор гүдгэрийн байдал чухал нөлөө үзүүлдэг.
5 дугаар хүснэгт. 15м/с ба түүнээс дээш салхитай өдрийн тоо
Станц/ сар |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
Жил |
Улаанбаатар |
1,0 |
1,0 |
1,8 |
4,7 |
5,6 |
3,8 |
2,8 |
2,5 |
1,8 |
1,7 |
1,3 |
1,5 |
29.5 |
Их сургууль |
1,0 |
0,0 |
1,0 |
1,1 |
1,5 |
1,0 |
0,0 |
0,5 |
1,0 |
0,0 |
0,0 |
0,0 |
7.1 |
Буянт-ухаа |
1,5 |
1,5 |
2,6 |
6,7 |
7,1 |
5,6 |
4,1 |
3,9 |
3,3 |
2,4 |
1,4 |
1,2 |
41.3 |
Морин уул |
2,7 |
5,5 |
8,4 |
13,1 |
15,8 |
12,9 |
11,2 |
7,6 |
7,0 |
8,0 |
3,6 |
4,0 |
99.8 |
Улаанбаатар хотын станцуудад 15м/с-ээс дээш салхитай өдрийн тоо жилдээ Морин уул станцад хамгийн их 99.8 өдөр, хамгийн бага нь Их сургууль станцад 7.1 өдөр байна. Улаанбаатар хотод хүчтэй салхитай өдрийн тоо жилдээ 44.4 өдөр байгаа нь олон жилийн дунджаас [Л. Нацагдорж 1946-1970 оны байдлаар хүчтэй салхины давтагдал жилд дунджаар 12.9 өдөр] 14 өдрөөр нэмэгдсэн байна.
Салхины чиглэл
Манай оронд өвлийн улиралд эсрэг циклон хүчтэй ноёлж байдаг учраас салхигүй намуун, бусадулиралдаа агаарын зонхилох урсгалын дагуу ерөнхийдөө баруун, баруун хойд, хойд зүгийн салхи зонхилдог. Улаанбаатар хотын станцуудын байршлаас хамаараад салхины чиглэл хурдны давтагдал харилцан адилгүй байна. Тухайлбал Улаанбаатар станцын хувьд орон нутгийн бичил уур амьсгалын онцлогоос хамааран хавраас бусад улиралдаа зүүн зүгийн салхи зонхилдог байна.
Өвлийн улиралд Улаанбаатар, Буянт ухаа, Морин уул станцуудад 1 сард шөнийн цагт зүүн, зүүн өмнөдийн салхи зонхилдог байна.
9 дүгээр зураг. Улаанбаатар хотын станцуудын салхины чиглэлийн давтагдал %
Улаанбаатар станцын хувьд зүүн /26.1%/, баруун хойд /19.1%/, Их сургуульд баруун хойдын 26.9%, хойд 22.3%, Буянт ухаа, Морин уул станцуудад хойд /БУ-23.6%, МУ-24.1%/ зүгийн салхи зонхилдог бөгөөд зүүн зүгийн салхи хамгийн бага /БУ-3.3%,МУ-1.3%/ салхилна.
6 дугаар хүснэгт. Улаанбаатар хотын улирлуудын салхины чиглэлийн давтагдал, %
Хавар /III-V/ |
|||||||||
Станц/чиглэл |
Намуун |
Х |
ЗХ |
З |
ЗӨ |
Ө |
БӨ |
Б |
БХ |
Улаанбаатар |
26,9 |
19,1 |
8,2 |
17,1 |
4,1 |
2,3 |
10,3 |
13,3 |
25,8 |
Их сургууль |
45,5 |
23,8 |
4,5 |
3.0 |
5.0 |
4,6 |
6,8 |
16,9 |
35,4 |
Морин уул |
14,7 |
30.0 |
5.0 |
1,5 |
5,1 |
14,9 |
11,4 |
9,2 |
22,5 |
Буянт-ухаа |
33,2 |
29,2 |
5,7 |
2,1 |
5,7 |
14,6 |
9,8 |
12,2 |
20,5 |
Зун /VI-VIII/ |
|||||||||
Станц/чиглэл |
Намуун |
Х |
ЗХ |
З |
ЗӨ |
Ө |
БӨ |
Б |
БХ |
Улаанбаатар |
27,6 |
14,4 |
11,5 |
24,9 |
6.0 |
3,9 |
8,4 |
7,8 |
16,9 |
Их сургууль |
53,8 |
25,4 |
7,6 |
6,2 |
10,1 |
7,9 |
5,4 |
12,5 |
24,8 |
Морин уул |
18,2 |
30,5 |
6,7 |
3,6 |
10,1 |
14,3 |
7,7 |
6,7 |
20,5 |
Буянт-ухаа |
31,8 |
26,7 |
10,8 |
4,8 |
9,4 |
13,7 |
7,1 |
9,5 |
18.0 |
Намар /IX-XI/ |
|||||||||
Станц/чиглэл |
Намуун |
Х |
ЗХ |
З |
ЗӨ |
Ө |
БӨ |
Б |
БХ |
Улаанбаатар |
39,5 |
11,8 |
7,4 |
23,8 |
6,5 |
3,2 |
10,7 |
11,6 |
19,7 |
Их сургууль |
61,3 |
22,1 |
5,4 |
5,3 |
7,1 |
5,1 |
8,3 |
20,5 |
26,2 |
Морин уул |
23,2 |
25,3 |
3,8 |
1,7 |
7,5 |
21,2 |
12,1 |
8,0 |
19,4 |
Буянт-ухаа |
46,7 |
22,9 |
4,4 |
2,1 |
8,3 |
22,1 |
9,2 |
11,2 |
19,4 |
Өвөл /XII-I/ |
|||||||||
Станц/чиглэл |
Намуун |
Х |
ЗХ |
З |
ЗӨ |
Ө |
БӨ |
Б |
БХ |
Улаанбаатар |
55,4 |
6,8 |
7,6 |
29,2 |
8,3 |
2,4 |
9,1 |
16,2 |
16,9 |
Их сургууль |
74,3 |
16,2 |
3,9 |
5,2 |
12,6 |
7,3 |
10,8 |
24,6 |
19,3 |
Морин уул |
35,4 |
19,6 |
3,5 |
2,6 |
7,9 |
20,5 |
14,4 |
10,6 |
20,9 |
Буянт-ухаа |
66,2 |
15,3 |
2,7 |
3,4 |
10 |
36,3 |
9,5 |
7,8 |
15.0 |
Дээрхи хүснэгтээс харахад Óëààíáààòàð õîò îð÷èìä áàðóóí, áàðóóí õîéä, õîéä, ç¿ãèéí ñàëõè çîíõèëäîã ÷ Óëààíáààòàð ñòàíöûí байршлын онцлогоос õàìààðàí çóí, íàìàð, ºâºë人 ç¿¿í ç¿ãèéí ñàëõè ñàëõèëíà.
Цаг агаарын зарим үзэгдлүүд
10дугаар зураг. Улаанбаатар хотын 11 дүгээр зураг. Шороон шуургатай өдөр
явган шороон шуургатай өдрийн тоо
12 дугаар зураг.Орон шуургатай өдрийн тоо
Улаанбаатар станцад шороон болон явган шороон шуургатай өдрийн тоо их байгаа нь тахилтын дэнжид 1999 оноос хойш айл бууж, хөрсний гадаргуу нэлээд талхлагдаж сул шороо ихтэй, мөн хур тунадасны хэмжээ багасаж хуурайшилт болсноос бага зэргийн хүчтэй салхи болоход шороо хийсч байдагтай холбоотойгоор бусад станцуудаа болвол давтагдал ихтэй байна.
Шороон болон бүх төрлийн шуургатай өдрийн тоо 2000 оноос бүх станцуудад салхины дундаж хурд нэмэгдсэнтэй холбоотойгоор ихсэх хандлагатай байна. Шороон шуургатай өдрийн тоо 16,5 өдөр болж /1937-1960 он ОЖД-13 өдөр/ олон жилийн дунджаас 3,5 өдрөөр нэмэгдсэн, цасан шуургатай өдрийн тоо төдийлөн өөрчлөгдөөгүй олон жилийн дундажын орчим /ОЖД-8 өдөр/ байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил 2 | 2016-11-08 | 2024-12-21 | 8447 |