Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Улаанбаатар хотын Ус Цаг Уур Орчны Шинжилгээний Газрын“Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагаанаас

Шинэчлэгдсэн: 2021-09-25 17:10:08

Байгаль орчны аялал жуулчлалын яамны сайдын тушаалын дагуу “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2018 оны 03 дугаар сарын 20 өдөр Улаанбаатар хотын УЦУОШГ нь Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т амжилттай зохион байгуулав.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтэсүүд, албан хаагчид, ажилтанууд, дүүргийн иргэдийн дунд Улаанбаатар хотын ус цаг уурын байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулж, 2018 оны 4-6 дугаар сарын цаг агаарын төлөв, 2018 оны 03 сарын сүүлийн 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчилж. санал, асуулгаар 150 хүнээс судалгаа авлаа.

Ард иргэд цаг агаарын мэдээний анхааруулга, сэрэмжлүүлэг, урьдчилсан мэдээг үйл ажиллагаандаа байнга ашиглаж, хэрэглэж заншсан, мэдээг телевизээр, цахим хаягаар авч үйлчлүүлдэг, цаашид Улаанбаатар хотын дүүрэг бүрээр цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах шаардлагатай байна гэсэн санал асуулгын хуудсаар санал бодлоо илэрхийлэв.