Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
9-р сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур 12.4 – 17.4 градус дулаан, агаарын үнэмлэхүй их температур 26.8 – 30.7 градус дулаан, агаарын үнэмлэхүй бага температур -0.4 градус хүйтнээс 6.7 градус дулаан байлаа. Харин хөрсний гадаргын дундаж температур 16.9 – 20.4 градус дулаан, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 36.9 – 49.3 градус дулаан байсан бөгөөд хөрсний гадаргын үнэмлэхүй их температур +40 хэмээс дулаан байсан 5-7 өдөр байна. Хөрсний үнэмлэхүй хамгийн бага температур -0.2 градус хүйтнээс 5.0 градус дулаан байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Нийслэл хот орчмоор 7.7 – 20.0 мм хур тунадас орсон бөгөөд Багануур, Өлзийт, Партизан, Хан-уул, Улаанбаатар орчмоор 13.0 – 20.0 мм хур тунадас, Тэрэлж-Налайх орчмоор 7.7 мм хур тунадас тус тус орсон байна.
Салхитай өдрийн тоо, салхины их хурд: Салхины хамгийн их хурд Багануурт 17 м/с хүрсэн бол бусад дүүрэгт 10 – 12 м/с байв. 10 м/с болон түүнээс дээш салхитай байсан 3-8 өдөр тус тус ажиглагдсан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Мал аж ахуйн үйлдвэрлэлд мал хээлтүүлэх, малын хужир шүү, хадлан тэжээл, сүү сааль бэлтгэх ажилууд үргэлжлэн явагдаж байна. Малын усан хангамж сайн мал худаг болон голын усаар ундаалж байна.
Тойм бичсэн: Хөдөө аж ахуйн цаг уурын инженер Э. Энхчимэг