Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2020-08-14 07:50:54

Агаарын температур: Агаарын дундаж температур 0.1-6.3 градус дулаан, агаарын үнэмлэхүй их температур 14.5-18.0 градус дулаан , үнэмлэхүй бага  температур -6.8-15.4 градус хүйтэн байв.Харин хөрсний дундаж температур 6.1-10.3 градус  дулаан,  хамгийн их температур 35.6-41.3 градус дулаан,  хамгийн бага температур -10.6-15.9 градус хүйтэн байлаа. 

Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: нийт  дүүргээр энэ 10 хоногт хур тунадас ороогүй.

Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд:  Салхины хамгийн их хурд Улаанбаатар 21м/с хүрч ширүүссэн бол бусад дүүрэгт 12-19м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр Партизан, Өлзийтөд 1-2 удаа ажиглагдсан бол бусад дүүрэгт 6-9 удаа ажиглагдсан байна. 

Бэлчээрийн ургамал: Тэрэлжид ширэг улалж цухуйлтын үе шатанд  явж байна. Бусад дүүрэгт  ургамалын үе шат эхлээгүй байна. бэлчээрийн ургамлын ургалтын байдал хэвийн, гэмтсэн ургамал ажиглагдаагүй байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж  сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. МАА-н үйлдвэрлэл  нийт дүүргээр малд нэмэгдэл тэжээл өгөх, хөөвөр хялгас авах,  бог, бод мал төллөх ажил үргэлжилж байна.                                                                                                                       

Тойм бичсэн:    ХААЦУ-ын ерөнхий технологич инженер  Б.Мөнхтуяа