Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур: Агаарын дундаж температур 0.3 - 4.1 градус дулаан, агаарын үнэмлэхүй их температур 15.0 - 18.3 градус дулаан , үнэмлэхүй бага температур -8.6 - 15.2 градус хүйтэн байв. Харин хөрсний дундаж температур 5.9 -9.6 градус дулаан, хамгийн их температур 35.6 - 43.4 градус дулаан, хамгийн бага температур -11.7 - 15.2 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Энэ хугацаанд нийт дүүрэгүүдээр тунадас өдөр 4-5 удаа орсон, нийт 0.2-1.8мм тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Өлзийт 20 м/с Багануурт 24 м/с хүрч ширүүссэн бол бусад дүүрэгт 15-18 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр Нийт дүүргүүдээр 5-10 удаа ажиглагдсан байна.
Бэлчээрийн ургамал: Нийт дүүргүүдээр ургамал цухуйлтын үе шатанд явж байна. Тэрэлжид хялгасан дэвхэргэн цагаан, Өлзийтөд дэрвээн хазаар өвсний ургамалын үе шат эхлээгүй байна. бэлчээрийн ургамлын ургалтын байдал хэвийн, гэмтсэн ургамал ажиглагдаагүй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. МАА-н үйлдвэрлэл нийт дүүргээр малд нэмэгдэл тэжээл өгөх, хөөвөр хялгас авах, бог, бод мал төллөх ажил үргэлжилж байна.