Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв
Улирлын төлөв
Монгол орны 2017 оны IV-VI сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Увсын хойд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр 3 градус хүйтнээс 1,5 градус дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар 7-11 градус дулаан, бусад нутгаар 2-6 градус дулаан байдаг( 1 дүгээр зураг)
Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутаг, Төв аймгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй( 2 дугаар зураг).
Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн өмнөд, Булган, Хэнтийн зүүн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 10-14мм, Баян-Өлгийн хойд, Увсын баруун, Завхан, Сүхбаатарын баруун өмнөд, Ховд, Өвөрхангай, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн өмнөд, Хэнтийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэрийн ихэнх нутгаар 1-5 мм, бусад нутгаар 6-9 мм хүртэл хур тунадас ордог( 3 дугаар зураг).
Энэ сард Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Төв, Сэлэнгийн баруун хэсэг, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Баянхонгор, Өмнөговийн өмнөд, Говь-Алтайн баруун болон зүүн өмнөд, Дорнодын хойд хэсэг, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй( 4 дүгээр зураг).
Тавдугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн өмнөд хэсгээр 5-9 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 15-19 градус, бусад нутгаар 10-14 градус дулаан байдаг( 5 дугаар зураг).
Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар уг дунджийн орчим байх төлөвтэй( 6 дугаар зураг).
Уур амьсгалын дунджаар Увсын зүүн, Архангайн зүүн өмнөд, Өвөрхангайн баруун хойд, Булган, Хэнтийн зүүн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 21-30 мм, баруун ба говийн ихэнх нутгаар 3-11 мм, бусад нутгаар 12-20 мм хүртэл хур тунадас ордог( 7 дугаар зураг).
Энэ сард Баян-Өлгий, Ховд, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын хойд, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд, Хөвсгөлйн зүүн хэсэг, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй ( 8 дугаар зураг).
Зургадугаар сард. Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Баян-Өлгийн өмнөд, Завханы хойд болон зүүн, Хөвсгөл, Архангай, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангайн баруун хойд хэсгээр 10-14 градус, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар 20-25 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байдаг( 9 дүгээр зураг).
Энэ сард агаарын дундаж температур Ховд, Дорнод, Булганы зүүн хойд, Увсын зүүн, Говь-Алтайн баруун хойд, Төв аймгийн хойд хэсэг, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, бусад нутгаар уг дунджийн орчим байх төлөвтэй( 10 дугаар зураг).
Уур амьсгалын дунджаар Хөвсгөлийн зүүн, Өвөрхангай,Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд хэсэг, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 48-70 мм, Баян-Өлгий, Увс, Өвөрхангайн өмнөд, Завханы баруун өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар 8-28 мм, бусад нутгаар 29-46 мм хүртэл хур тунадас ордог( 11 дүгээр зураг).
Энэ сард Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй( 12 дугаар зураг).
2017-02-24