Урьдчилсан мэдээ > Сарын төлөв

Сарын төлөв

Шинэчлэгдсэн: 2024-12-19 15:24:43

                                  Уур амьсгалын тойм                            

            Гуравдугаар сарын агаарын темперaтурын дундаж нь 1981-2010 оны 6-10 градус хүйтэн бaйдaг боловч жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Сүүлийн жилүүдийн байдлаар 1996, 1999, 2010, 2011 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5 градусаар хүйтэн болж шөнийн үнэмлэхүй бaгa темперaтур 25-32 градус хүрч хүйтэрч байжээ. Харин 1990, 1993, 1997, 1998, 2000-2002, 2006, 2008 онд ихэнх нутгаар 3-7 градусаар дулаан, өдрийн үнэмлэхүй их темперaтур 15-20 градус хүрч дулаарч байв.

  1981-2010 оны дунджаар  1-4 мм цас ордог. Гэвч 1982, 1984, 1985, 1988, 1997, 1998 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага цас орсон бол 1991, 1995, 2007-2010 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй их цас орж байжээ.  Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 3-5, зарим жилд 8-14 удаа тохиолддог. 

  ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ                 

            Энэ сарын агаарын дундаж температур нь 6-10 градус хүйтэн буюу олон жилийн дунджийн орчим байна (1 дүгээр зураг)

            Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст бага зэрэг дулаарч Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.   

            Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд үеэр бүх нутгаар дулаарч шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

              Энэ сард нутгийн зүүн олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (2 дугаар зураг). 

              Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр  ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр  цас, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

             Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар 12-14 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй.