Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур
2020 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур -3.4 -8.3 градус хүйтэн, агаарын үнэмлэхүй их температур 5.7 - 8.7 градус дулаан , үнэмлэхүй бага температур -16.2 -24.4 градус хүйтэн байв. Харин хөрсний дундаж температур -4.1 -7.4 градус хүйтэн, хамгийн их температур 4.2 - 17.6 градус дулаан, хамгийн бага температур -21.0 -23.8 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Тэрэлж, Хан-уул, Улаанбаатар, Буянт-Ухаа, Өлзийт, Партизанд 1.3-3.4мм хур тунадас орсон.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Буян-Ухаа 15м/с хүрч ширүүссэн бол бусад дүүрэгт 14-11 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр Буян-Ухаад 6 удаа ажиглагдсан бол бусад дүүрэгт 1-3 удаа ажиглагдсан.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. МАА-н үйлдвэрлэлд нийт дүүргээр малд хужир шүү бэлтгэх, мал хөнгөлөх, сааль сүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, зэрэг ажил үргэлжилж байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2020 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм | 2020-11-21 | 2024-12-18 | 382 |
ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ | 2016-10-17 | 2024-12-19 | 966 |