Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Туул голын усны чанарын 2017 оны 11 дүгээр сарын төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2024-12-18 16:55:08

1. Туул голын усны чанар

Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 11 дүгээр сарын 15- 16-нд, Туул голын дагуу Улаанбаатар хотоос дээш, доош хяналт-шинжилгээний 9 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Туул голын дагуу ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба голын усны эрдэсжилт, хотоос дээш болон хот орчимд 70- 150 мкСи/см-т, хотоос доош буюу Сонгино доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт 630- 760 мкСи/см-т хэлбэлзэж, эрдэсжилт ихэссэн байв. 
Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын 2016- 2017 оны өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.
   
Туул голын ууссан хүчилтөрөгчийн горим хотоос дээш хэсэгт болон хот орчимд хэвийн байсан ба голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна.

Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх төв байгууламжаас цэвэршүүлэгдээд гарч буй бохир ус нийлснээс доош буюу Сонгино доод цэгээс Алтанбулаг хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, 1.92- 2.24 мгО/л-т хэлбэлзэж  байсан ба биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 36.8- 68.0 мгО/л байгаа нь ХА-аас 12- 22 дахин /2 дугаар зураг/, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 13.2- 32.0 мгО/л байгаа нь ХА-аас 1.2- 3.2 дахин давжээ. Усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 13.22- 27.65 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 26- 55 дахин /3 дугаар зураг/, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 1.387- 1.895 мгР/л-т хэлбэлзэж, ХА-аас 13- 19 дахин давсан бохирдол илэрч, голын усны чанар өмнөх сарынхаас буурсан ба голын усны хүчилтөрөгч, органик бодисын агууламж Сонгино доод цэгийн орчим онцгой их бохирдол (цаашид ОИБ)-ын түвшинд, Таван толгойн гүүр, Алтанбулагийн орчим их бохирдол (цаашид ИБ)-ын түвшинд хүрч, эрдэс азотын агууламж 10ХА-аас давж, ИБ-ын түвшинд хүрсэн байна. Мөн Туул голын усан дахь фторын агууламж Таван толгойн гүүрийн орчим, VI валенттай хромын агууламж Сонгино доод, Таван толгойн гүүрийн орчим тус тус ХА-аас давсан бохирдол илэрчээ.

Туул голын усны шинжилгээний 2017 оны 11 дүгээр сарын дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.  

Туул голын усны чанарын шинжилгээний дүнг усны чанарыг илэрхийлэх гол үзүүлэлтүүдээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа. 

Шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 57%- 84%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 69% /4 дүгээр зураг/, Нисэхийн ЦБ 57%, Био орон сууцны ЦБ 84% цэвэршүүлж байжээ. 
Толгойт дахь Төв ЦБ-аас цэвэршүүлээд гарч буй хаягдал бохир усан дахь жинлэндсэн бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азотын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-ээс 2.6- 28 дахин давсан бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байлаа.
2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ. 

бохирдолтой усыг Туул голд нийлүүлж байсан нь бохирдлыг хэмжээ өмнөх сараас 0.7- 2 дахин их байв.

Я.Эрдэнэбаяр, усны чанарын мэргэжилтэн

ЦУОШГ, Орчны шинжилгээний хэлтэс

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Туул голын усны чанарын 2017 оны 11 дүгээр сарын төлөв байдал 2016-10-17 2024-12-18 1923