Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

Улаанбаатар хотын 2016 оны хөрсний чанарын төлөв байдлын тойм

Шинэчлэгдсэн: 2024-10-10 09:20:43

Хөрсний чанарын 2016 оны төлөв байдлын тойм

Энэ онд орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу нийт 320 цэгт хяналт шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт өглөө. Хяналт шинжилгээнд Улаанбаатар хотын 8 дүүргийн 90 цэг буюу Багануур дүүргийн 9, Хан-Уул дүүргийн 18, Налайх дүүргийн 4, Баянзүрх дүүргийн 21, Чингэлтэй дүүргийн 8, Багахангай дүүргийн 5, Сүхбаатар дүүргийн 13, Сонгинохайрхан дүүргийн 12 цэгт, Орон нутагт 21 аймгийн 230 цэг буюу Архангай аймгийн 16, Баян-Өлгий аймгийн 12, Баянхонгор аймгийн 14, Булган аймгийн 13, Говь-Алтай аймгийн 16, Говьсүмбэр аймгийн 8, Дархан-Уул аймгийн 13, Завхан аймгийн 14, Орхон аймгийн 20, Өвөрхангай аймгийн 14, Сэлэнгэ аймгийн 15, Хөвсгөл аймгийн 18, Төв аймгийн 14, Увс аймгийн 10, Хэнтий аймгийн 10, Дорноговь аймгийн 5, Дорнод аймгийн 3, Дундговь аймгийн 3, Өмнөговь аймгийн 4, Сүхбаатар аймгийн 3, Ховд аймгийн 5 цэгт хөтөлбөрт хяналт шинжилгээ хийсэн болно. Энэхүү хяналт шинжилгээгээр хөрсөн дэх кадмий, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлор зэрэг 12 хүнд металлыг рентгенфлоурсценцийн спектрофотометр ашиглан 1 кг хөрсөнд агуулагдах агууламжийг тодорхойлсон болно. 

 

Улаанбаатар хотын хөрсний чанарын хяналт шинжилгээний тойм Сүхбаатар дүүрэг Хяналт шинжилгээний дүн: Нэг кг хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж хлор 0.1 мг/кг, кадмий 2.3 мг/кг, хартугалга 18.8 мг/кг, мөнгөн ус 0.4 мг/кг, бром 0.8 мг/кг, хром 0.2 мг/кг, цайр 225.4 мг/кг, зэс 27.3 мг/кг, кобальт 30.8 мг/кг, стронций 593 мг/кг, рубиди 109.7 мг/кг, циркон 333.2 мг/кг байна. 2012, 2014, 2016 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулан зураг 1-т харууллаа. 

Зураг 1. Сүхбаатар дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын дундаж агууламж, мг/кг Дүгнэлт: Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Сүхбаатар дүүргийн хөрс нь кадмий, хартугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, кобальт, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин дээрх зурагаас харахад мөнгөн ус, хром, цайр, стронцийн хөрсөнд агуулагдах агууламж 2014, 2016 онуудад өмнөх оны дүнтэй харьцуулахад жигд өссөн болох нь харагдаж байна. Сонгинохайрхан дүүрэг Хяналт шинжилгээний дүн: Нэг кг хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж кадмий 0.5 мг/кг, хартугалга 23.8 мг/кг, мөнгөн ус 0.5 мг/кг, бром 1.1 мг/кг, хром 14.3 мг/кг цайр 219.5 мг/кг, зэс 27.3 мг/кг, кобальт 29.4 мг/кг, стронций 544.2 мг/кг, рубиди 225.4 мг/кг, циркон 352.8 мг/кг буюу хлор илрээгүй байна. 2012, 2014, 2016 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулан зураг 2-т харууллаа. 

Зураг 2. Сонгинохайрхан дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын дундаж агууламж, мг/кг Дүгнэлт: Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Сонгинохайрхан дүүргийн хөрс нь кадмий, хартугалга, мөнгөн ус, цайр, зэс, кобальт, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин хөрсөнд агуулагдах мөнгөн ус, хром, цайр, стронций нь өмнөх жилүүдээс өссөн агууламжтай байна. Чингэлтэй дүүрэг Хяналт шинжилгээний дүн: Нэг кг хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадмий 0.4 мг/кг, хартугалга 21.1 мг/кг, мөнгөн ус 0.9 мг/кг, бром 0.7 мг/кг, хром 0.6 мг/кг цайр 330.1 мг/кг, зэс 27 мг/кг, кобальт 32.4 мг/кг, стронций 703.1 мг/кг, рубиди 207.7 мг/кг, циркон 389.5 мг/кг буюу хлор илрээгүй байна. 2012, 2014, 2016 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулан зураг 3-т харууллаа.

 

Зураг 3. Чингэлтэй дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын дундаж агууламж, мг/кг Дүгнэлт: Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Чингэлтэй дүүргийн хөрс нь кадмий, хартугалга, мөнгөн ус, зэс, кобальт, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин цайрын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 30.1 мг/кг-ээр давж бохирдсон байна. Тус дүүргийн Цэцэг төвийн цэгээс авсан хөрсний дээжинд цайр 655.3 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.2 дахин давж бохирдсон байна. Багануур дүүрэг Хяналт шинжилгээний дүн: Нэг кг хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадмий 0.2 мг/кг, хартугалга 16.8 мг/кг, мөнгөн ус 0.3 мг/кг, бром 0.4 мг/кг, хром 1.4 мг/кг цайр 139.7 мг/кг, зэс 26.8 мг/кг, кобальт 21.6 мг/кг, стронций 590.2 мг/кг, рубиди 289 мг/кг, циркон 363.5 мг/кг буюу хлор илрээгүй байна. 2013, 2015, 2016 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулан зураг 4-т харууллаа. 

Зураг 4. Багануур дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын дундаж агууламж, мг/кг Дүгнэлт: Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Багануур дүүргийн хөрс нь кадмий, хартугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, кобальт, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин тус дүүргийн 3 хүслэн дэлгүүрийн баруун цэгээс авсан хөрсний дээжинд стронцийн агууламж 981.3 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 181.3 мг/кг-аар давж бохирдсон байна. Хан-Уул дүүрэг Хяналт шинжилгээний дүн: Нэг кг хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадмий 0.3 мг/кг, хартугалга 16.6 мг/кг, мөнгөн ус 0.5 мг/кг, бром 1.2 мг/кг, хром 38.7 мг/кг цайр 163.7 мг/кг, зэс 27.7 мг/кг, кобальт 26.1 мг/кг, стронций 520.9 мг/кг, рубиди 183.6 мг/кг, циркон 271.2 мг/кг буюу хлор илрээгүй байна. 2013, 2015, 2016 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулан зураг 5-т харууллаа. 

Зураг 5. Хан-Уул дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металлын дундаж агууламж, мг/кг Дүгнэлт: Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Хан-Уул дүүргийн хөрс нь кадмий, хартугалга, мөнгөн ус, цайр, зэс, кобальт, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин Харгиа (47°53'31.8", 106°53'32.5") орчмын хөрсөн дэх хромын агууламж 612.4 мг/кг, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4 дахин их буюу аюултай агууламжинд хүрч бохирдсон байна. Налайх дүүрэг Хяналт шинжилгээний дүн: Нэг кг хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадмий 0.2 мг/кг, хартугалга 27.5 мг/кг, мөнгөн ус 0.8 мг/кг, бром 0.7 мг/кг, хром 0.7 мг/кг, цайр 144.8 мг/кг, зэс 26.6 мг/кг, кобальт 27.6 мг/кг, стронций 648.1 мг/кг, рубиди 186.1 мг/кг, циркон 344.9 мг/кг буюу хлор илрээгүй байна. 2013, 2015, 2016 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулан зураг 6-т харууллаа. 

 

Зураг 7. Баянзүрх дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металл, мг/кг Дүгнэлт: Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Баянзүрх дүүргийн хөрс нь кадмий, хартугалга, мөнгөн ус, хорм, зэс, кобальт, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин Шар хад сэтгэцийн эмнэлэг, Нарантуул зах, Төмөр зөмын засварын газар, 13 хорооллын ШТС, Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны урд тал, Да хүрээ захын хөрс цайрын бохирдолтой буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1-2.1 дахин их агууламжтай байна. Багахангай дүүрэг Хяналт шинжилгээний дүн: Нэг кг хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадмий 0.4 мг/кг, хартугалга 17.2 мг/кг, мөнгөн ус 0.5 мг/кг, бром 1.4 мг/кг, цайр 119.1 мг/кг, зэс 27.3 мг/кг, кобальт 19.9 мг/кг, стронций 451.2 мг/кг, рубиди 259.5 мг/кг, циркон 271.5 мг/кг буюу ба бүх цэгт хлор, хром илрээгүй байна. 2016 оны шинжилгээний дүнг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулан зураг 8-т харууллаа. 

Зураг 8. Багахангай дүүргийн хөрсөнд агуулагдах хүнд металл, мг/кг Дүгнэлт: Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Багахангай дүүргийн хөрс нь кадмий, хартугалга, мөнгөн ус, цайр, хорм, зэс, кобальт, стронций зэрэг хүнд металлын бохирдолгүй байна.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Улаанбаатар хотын 2016 оны хөрсний чанарын төлөв байдлын тойм 2016-10-17 2024-10-10 3216