Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Агаарын температур: Агаарын дундаж температур 0.4 -3.2 градус хүйтэн, агаарын үнэмлэхүй их температур 14.0 - 10.7 градус дулаан , үнэмлэхүй бага температур -0.9 -14.2градус хүйтэн байв. Харин хөрсний дундаж температур 3.0 -0.9 градус хүйтэн, хамгийн их температур 12.5 - 28.9 градус дулаан, хамгийн бага температур -7.9 -14.9 градус хүйтэн байлаа. Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Партизан 1.4 мм хур тунадас орсон бол бусад дүүргээр 0.3 - 0.7 мм хур тунадас орсон байна.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Буян-Ухаа 18 м/с Өлзийт 18 м/с хүрч ширүүссэн бол бусад дүүрэгт 17-15 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр Улаанбаатар, Өлзийтөд 6 удаа ажиглагдсан бол бусад дүүрэгт 3-5 удаа ажиглагдсан.
Бэлчээрийн ургамал: Бүх дүүргийн төлөөлөх ургамлууд хаталт хагдралтын үе шатанд орсон.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. МАА-н үйлдвэрлэлд нийт дүүргээр малд хужир шүү бэлтгэх, мал хөнгөлөх, сааль сүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажил үргэлжилж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Б.Мөнхтуяа