Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур: Агаарын дундаж температур 5.7 - 11.9 градус дулаан, агаарын үнэмлэхүй их температур 25.1 - 29.1 градус дулаан , үнэмлэхүй бага температур 10.7 - 17.6 градус хүйтэн байв.
Харин хөрсний дундаж температур 12.9 - 18.8 градус дулаан, хамгийн их температур 45.9 - 54.2 градус дулаан, хамгийн бага температур 14.9 - 18.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Нийт дүүргээр энэ 10 хоногт хур тунадас ороогүй.
Салхитай өдрийн тоо, хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Буянт-Ухаад 23 м/с Амгаланд 21 м/с хүрч ширүүссэн бол бусад дүүрэгт 20 - 16 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр Партизан, Өлзийтөд 3-4 удаа ажиглагдсан бол бусад дүүрэгт 9-10 удаа ажиглагдсан байна.
Бэлчээрийн ургамал: Нийт дүүргүүдээр ургамал цухуйлтын үе шатанд явж байна. Өлзийтөд дэрвээн хазаар өвсний ургамалын үе шат эхлээгүй байна. бэлчээрийн ургамлын ургалтын байдал хэвийн, гэмтсэн ургамал ажиглагдаагүй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. МАА-н үйлдвэрлэл нийт дүүргээр малд нэмэгдэл тэжээл өгөх, хөөвөр хялгас авах, бог, бод мал төллөх ажил үргэлжилж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Б.Мөнхтуяа