Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 10 дугаар сарын 2-р 10 хоногийн ХААЦУ-ын тойм

Шинэчлэгдсэн: 2019-11-11 22:54:50

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

/2019 оны 10 дугаар сарын 2-р арав хоног/

2019.10.22                                                                                                                            Улаанбаатар хот

Агаарын температур:   Агаарын дундаж темпера 0.4-1.9 градус дулаан,  агаарын үнэмлэхүй их температур 11.7-15.9 градус дулаан, Тэрэлж, Багануур орчмоор үнэмлэхүй бага  температур 13.1-17.0 градус хүйтэн, бусад дүүргээр 9.9-10.7 градус дулаан байв. Тэрэлж, Багануур орчмоор хөрсний дундаж температур 0.5-3.3 градус хүйтэн, бусад дүүргээр 0.1-1.4 градус дулаан, хамгийн их температур 21.6-27.6 градус дулаан,  хамгийн бага температур13.6-17.6 градус хүйтэн байлаа.       

 Хур тунадасны хэмжээНийт  дүүргээр 0.3-2.3 мм хур тунадас орлоо.

Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд:  Салхины хамгийн их хурд Багануур, Тэрэлжид 14-15 м/с хүрсэн бол бусад дүүрэгт 11-12 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр 1-5 удаа ажиглагдсан байна.

Бэлчээрийн ургамал: Нийт дүүргээр бэлчээрийн хялгана,агь зэрэг ихэнх ургамал хаталт хагдралын үе шат явагдаж  байна.

ХАА-н үйлдвэрлэлд: Мал аж ахуйд хадлан тэжээл,хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.  Цаг агаарын нөхцөл хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж  сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.

 

                                 Тойм бичсэн: ЦУУА,ХААЦУ-н ахлах техникч Б.Дэлгэрцэцэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2017-09-12 807