Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 09 дүгээр сарын 3-р 10 хоногийн ХААЦУ-ын тойм

Шинэчлэгдсэн: 2019-10-19 21:28:54

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

/2019 оны 09 дүгээр сарын 3-р арав хоног/

2019.10.01                                                                                                                            Улаанбаатар хот

Агаарын температур:   Агаарын дундаж темпера 8.8-16.1 градус дулаан,  агаарын үнэмлэхүй их температур 24.4-26.8 градус дулаан,Тэрэлж,Багануур орчмоор үнэмлэхүй бага  температур 3.8-5.5 градус хүйтэн,бусад дүүргээр 0.4-1.3 градус дулаан байв. Харин хөрсний дундаж температур 11.9-19.2 градус дулаан,хамгийн их температур 37.7-50.1 градус дулаан,  хамгийн бага температур 1.5-8.5 градус хүйтэн байлаа.       

 Хур тунадасны хэмжээНийт  дүүргээр 0.0-0.3 мм хур тунадас орлоо.

Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд:  Салхины хамгийн их хурд Багануур, Тэрэлжид 19-20 м/с хүрсэн бол бусад дүүрэгт 12-15 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр 2-8 удаа ажиглагдсан байна.  

Бэлчээрийн ургамал: Багануур,Тэрэлж дүүргээр бэлчээрийн хялгана,агь ургамал шинэ үе шатгүй, бусад дүүрэгт хаталт хагдралын үе шат явагдаж  байна.

ХАА-н үйлдвэрлэлд: Мал аж ахуйд хадлан тэжээл,хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.  Цаг агаарын нөхцөл хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж  сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. 

 

                                 Тойм бичсэн: ЦУУА,ХААЦУ-н ахлах техникч Б.Дэлгэрцэцэг

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2017-09-12 765