Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 09 дүгээр сарын 1-р 10 хоногийн ХААЦУ-ын тойм

Шинэчлэгдсэн: 2019-09-16 15:52:43

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

/2019 оны 09 дүгээр сарын 1-р арав хоног/

2019.09.11                                                                                                                            Улаанбаатар хот

Агаарын температур:  Агаарын дундаж температур 10.7-15.9 градус дулаан,  агаарын үнэмлэхүй их температур 26.8-30.3 градус дулаан,Тэрэлж,Багануур орчмоор үнэмлэхүй бага температур 0.0-2.5 градус хүйтэн,бусад дүүргээр 3.2-4.3 градус дулаан байв. Харин хөрсний дундаж температур 14.8-18.9 градус дулаан,хамгийн их температур 44.8-48.1  градус дулаан, Тэрэлж орчмоор хамгийн бага температур 0.0-3.5 граадус хүйтэн, бусад дүүргээр 2.0-3.2 градус дулаан байлаа.       

 Хур тунадасны хэмжээТэрэлж  Багануур орчмоор 22.8-23.5 мм,бусад  дүүргээр 10.9-18.6 мм хур тунадас орлоо.

Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд:  Салхины хамгийн их хурд Багануур, Тэрэлжид 12-14 м/с хүрсэн бол бусад дүүрэгт 9-12 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр 1-6 удаа ажиглагдсан байна.  

Бэлчээрийн ургамал: Нийт дүүргээр бэлчээрийн хазаар,хялгана,агь ургамалд үрийн боловсролтын үе шат явагдаж байгаа боловч зарим ургамал шинэ үе шатгүй байна. 

ХАА-н үйлдвэрлэлд:  Мал аж ахуйд хадлан тэжээл бэлтгэх,мал оторлох ажил явагдаж байна.  Цаг агаарын нөхцөл хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж  сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. 

                                 Тойм бичсэн: ЦУУА,ХААЦУ-н ахлах техникч Б.Дэлгэрцэцэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2017-09-12 716