Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 06 дугаар сарын 3-р 10 хоногийн ХААЦУ-ын тойм

Шинэчлэгдсэн: 2019-07-15 00:02:33

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

/2019 оны 06 дугаар сарын 3-р арав хоног/

2019.07.01                                                                                                                            Улаанбаатар хот

Агаарын температур: Агаарын дундаж температур 14.3-19.2 градус дулаан,  агаарын үнэмлэхүй их температур 29.8-32.5 градус дулаан,Тэрэлж,Багануур орчмоор үнэмлэхүй бага  температур 3.4-6.4 градус,бусад дүүргээр 7.0-8.3 градус хүйтэн байв. Харин хөрсний дундаж температур 21.9-27.4 градус дулаан,хамгийн их температур 53.6-62.0 градус дулаан,  хамгийн бага температур 1.0-6.8 градус хүйтэн байлаа.      

 Хур тунадасны хэмжээТэрэлж  Багануур орчмоор 23.5-27.4 мм,бусад  дүүргээр14.0-19.8 мм хур тунадас орлоо.

Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Багануур, Тэрэлжид 17-21 м/с хүрсэн бол бусад дүүрэгт 9-14 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр 4-7 удаа ажиглагдсан байна.  

Бэлчээрийн ургамал: Бэлчээрийн ихэнх ургамал шинэ үе шатгүй байна. 

ХАА-н үйлдвэрлэлд:  Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж  сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.Нийт дүүргээр зуншлага сайн байна.  

                                 Тойм бичсэн: ЦУУА,ХААЦУ-н ахлах техникч Б.Дэлгэрцэцэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2017-09-12 678