Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2019 оны 06 дугаар сарын 1-р 10 хоногийн ХААЦУ-ын тойм

Шинэчлэгдсэн: 2019-06-23 06:42:08

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ӨНГӨРСӨН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

/2019 оны 06 дугаар сарын 1-р арав хоног/

2019.06.11                                                                                                                            Улаанбаатар хот

Агаарын температур: Агаарын дундаж температур 10.1-15.7 градус дулаан,  агаарын үнэмлэхүй их температур 23.4-28.0 градус дулаан,Тэрэлж,Багануур орчмоор үнэмлэхүй бага  температур 0.0-5.0 градус хүйтэн,бусад дүүргээр 0.5-3.0 градус дулаан байв. Харин хөрсний дундаж температур 19.4-23.5 градус дулаан,хамгийн их температур 50.0-59.8 градус дулаан,  хамгийн бага температур 0.5-8.4 градус хүйтэн байлаа.     

 Хур тунадасны хэмжээИхэнх дүүргээр 2.1-4.6 мм хур тунадас орлоо.

Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд: Салхины хамгийн их хурд Багануур, Тэрэлжид 16-17м/с хүрсэн бол бусад дүүрэгт 10-13 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр 2-7 удаа ажиглагдсан байна. 

Бэлчээрийн ургамал: Бэлчээрийн ихэнх ургамал шинэ үе шатгүй байна. 

ХАА-н үйлдвэрлэлд:  Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж  сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.Нийт дүүргээр зуншлага сайн байна.  

                                 Тойм бичсэн: ЦУУА,ХААЦУ-н ахлах техникч Б.Дэлгэрцэцэг

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН 2017-09-12 662