Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Шинэчлэгдсэн: 2024-09-06 21:53:20

2018-2019 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2018-2019 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.

Зуншлагын байдал 2018 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн сайн, 10 гаруй хувьд дунд зэрэг, зөвхөн Баянхонгор аймгийн ганц нэг сумдын нутгаар муу байна. Энэ жилийн зуншлага 7 дугаар сарын 2 дугаар арав хоногоос сайжирч, 31-н гэхэд нутгийн 70 хувьд сайн, 20 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй байв.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

42% нь 50 хүртэлх хувь  (бэлчээрийн нөөцтэй)

21% нь 51-100 хувь          (бэлчээр хүрэлцээтэй)

23% нь 101-300 хувь        (даац 1-3 дахин хэтэрсэн)

  5% нь 301-500 хувь         (даац 3-5 дахин хэтэрсэн)

  9% нь 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. /Бэлчээрийн даацын зураг, 2018 оны 8 дугаар сарын 24/.

   

Бэлчээрийн даацын зургаас нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Ховд, Баянхонгорын ихэнх, Говь-Алтай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.

Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Увсын Завхан, Малчин, Ховдын Эрдэнэбүрэн, Жаргалант, Ховд, Булган, Дуут, Зэрэг, Буянт, Мөст, Мянгад, Манхан, Чандмань, Дарви, Завханы Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Говь-Алтайн Дарви, Төгрөг, Тонхил, Халиун, Бигэр, Чандмань, Цогт, Тайшир, Баянхонгорын Хүрээмарал, Заг, Баянхонгор, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Баянлиг, Өлзийт, Жинст, Галуут, Бөмбөгөр,Архангайн Хайрхан, Өгийнуур, Өвөрхангайн Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Богд, Гучин-Ус, Сант, Тарагт, Хэнтийн Дархан, СүхбаатарынУулбаян, Өмнөговийн Баяндалай сумд орж байна.

Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-ийн ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтойг анхаарах шаардлагатай.

 

Тайлбар: Төв аймгийн Өндөрширээт сумын бэлчээрийн судалгааны 1 цэгт Туул гол үертэй байгаагаас, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд бороо их орж, машин явах боломжгүйгээс 3 цэгт ажиглалт хийж чадаагүй байна. Харин Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 цэгт малын өвчний хорио цээрийн улмаас ажиглалт хийх боломжгүй байсан байна.

 

 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

 

 

2018 оны 8 дугаар сарын 24-ны өдөр

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
2024 ОНЫ 6 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ 2024-07-01 120
2024 ОНЫ 6 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ 2024-06-26 59
2024 ОНЫ 5 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ 2024-05-22 132
2024 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ 2024-05-13 129
2024 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ 2024-05-02 172
2024 оны 3 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм 2024-04-03 128
2024 ОНЫ 2 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ 2024-03-29 141
2024 ОНЫ 3 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ 2024-03-29 96
2024 ОНЫ 3 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ 2024-03-29 113
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ 2023-11-02 178
Улаанбаатар хотын 2023-2024 оын өвөл, хаврын бэлчээрийн даац, багтаамж 2023-09-15 380
9-р сарын эхний арав хоногийн цаг агаарын нөхцөлийн тойм 2023-09-13 327
2023 оны 8-р сарын 3-р арав хоногийн ХААЦУ-ын тойм 2023-09-01 206
2021 оны 5-р сарын 1-дүгээр арав хоногийн ХААЦУ-ын тойм 2020-10-22 985
2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-10-13 1206
2020 оны 8 дугаар сарын 3-р 10 хоногийн цаг агаарын нөхцлийн тойм 2020-09-03 1321
2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-08-03 1101
2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-11 1189
2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-07-01 1262
2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-06-22 1375
2020 оны 06 дугаар сарын 1-р 10 хоногийн тойм 2020-06-12 1530
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-05-01 1188
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-21 1199
2020 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-13 1201
2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ 2020-04-02 1116
2020 оны 03 дугаар сарын 2-р 10 хоногийн тойм 2017-11-11 2092