10 Хоногийн тойм мэдээ

Усны түвшний тойм мэдээ

2019 оны 09  сарын 30 өдрийн усны түвшний  мэдээ

           

  Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа харуулуудын  09 сарын 30 өдрийн өглөөний 08 цагийн хэмжилтийн мэдээнээс харахад  ус судлалын Хэрлэнгийн гүүр орчим дахь Хэрлэн гол -Багануур орчимд олон жилийн дундаж түвшнээсээ 8 см илүү, Туул гол -Улаанбаатар зайсан орчимд 9 см дутуу, Улиастай гол – хуучнаар Улиастайн ферм Баянголын ам хавьцаа 18 см дутуу, Сэлбэ гол –Дамбадаржаа гүүр орчимд  10 см дутуу, Сэлбэ гол –Санзай тосгоны хавьд 8 см дутуу, Тэрэлж гол-Тэрэлж UB-2 амралт орчимд  хэмжилтээр 25 см дутуу байна. Голын ус ихтэй байгаа боловч хур тунадас орохгүй байгаа тул усны түвшин аажмаар буух хандлагатай байна.

Өмнөх оны мөн үе болон голын үер, аюул түвшин, 09 дугаар сарын олон жилийн дундажтай харьцуулан өнөөдрийн усны түвшинг харна уу.

 

 2019.09.30 өдөр

УБ Ус судлалын өртөө