Усны түвшин , үзэгдлийн 2019 оны 04 сарын 2 дугаар 10-н хоногийн тойм мэдээ

Усны түвшин , үзэгдлийн   2019 оны 04 сарын 2 дугаар 10-н хоногийн тойм мэдээ

     Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа харуулуудын  2019 оны 04 дугаар сарын 21 – ний өглөөний   08 цагийн ажиглалт хэмжилтээр Тэрэлж-Тэрэлж харуулын орчим мөсний зузаан 85 см усан зах,мөсөн дээр устай, Хэрлэн гол Багануур дүүрэг орчим мөсний зузаан 42 см усан зах, мөс байрандаа хайлах, Туул гол Зайсан орчим өтгөн цөнтэй, Сэлбэ гол Санзай тосгон орчим мөсний зузаан 20 см мөс байрандаа хайлж байна.  Улиастай, Сэлбэ гол Дамбадаржаа гүүрний орчмоор мөсний үзэгдэлгүй цэвэр байна. 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад мөсний зузаан Тэрэлж гол  20 см  , Хэрлэн, Туул ,Сэлбэ, Улиастай голууд мөсний үзэгдэлгүй байсан байна. Усны түвшинг 4 сарын олон жилийн дундаж, 2018 оны 4.21 ныхтэй харьцуулан хүснэгтээр гаргав.

 

Гол харуулын нэр

4 сарын олон жилийн дундаж усны түвшин  см

      2018.04.21

Усны түвшин  см

2019.04.21

Усны түвшин  см

1

Туул-Улаанбаатар

100

158

           120

2

Тэрэлж-Тэрэлж

113

225

118

3

Улиастай-Улиастай

188

183

179

4

Сэлбэ-Санзай

262

262

264

5

Хэрлэн-Багануур

330

405

467

6

Сэлбэ-Дамбадаржаа

 

87

71

83

 

                                                              УБ УЦУОШТөв Ус судлалын өртөө

2019.04.23