Тойм мэдээ 2020-06 сар

Усны түвшний тойм мэдээ

2020 оны 06 дугаар сарын 29 өдөр

         2020 оны 06 сарын 28 өдрийн өглөөний 08 цагийн хэмжилтээс Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа  Тэрэлж тосгон UB-2 амралт орчим Тэрэлж гол 5 см  усны түвшин  ихэссэн, Дамбадаржаа гүүрний орчим Сэлбэ гол 1 см-ээр Сэлбэ голын эх Санзайн тосгон орчим 3 см, Улиастай гол 3 см, Багануур дүүрэг орчим Хэрлэн гол 9 см,  Зайсан орчим Туул голын усны түвшин 2см-ээр буурсан байна. Хэрлэн гол үерийн тогтоосон түвшинг даван үерлэж байна.

06 сарын  29, 07 сарын 01,02,03 өдрүүдэд дараалан бороо орох урьдчилсан мэдээтэй байгаа тул үерлэх, голын сав газар, гуу жалга, нам дор газруудаар хүчтэй уруйн үер бууж болзошгүйг анхаарч дүүрэг, хороо, ард иргэд дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.

06 сарын 29 өдрийн  өглөөний 08 цагийн усны түвшинг  өмнөх оны мөн үе болон 6 дугаар сарын олон жилийн дундаж, үерийн түвшинд хүрэх үеийн  усны түвшинтэй   харьцуулан хүснэгтээр харуулав.

 

Гол харуулын нэр

6 сарын олон жилийн дундаж түвшин  см

Голын үерийн түвшин, см

2019.06.29

 Усны түвшин,  см

2020.06.29

Усны түвшин, см

1

Туул-Улаанбаатар

137

202

129

153

2

Тэрэлж-Тэрэлж

148

208

152

143

3

Улиастай-Улиастай

195

220

188

193

4

Сэлбэ-Санзай

264

270

258

256

5

Хэрлэн-Багануур

365

409

379

431

6

Сэлбэ-Дамбадаржаа

86

99

74

79

 

 

 

 

 

 

 

                                                     

 

 

 

 

 

 

 

 

                                                          УБ УЦУОШТөв Ус судлалын өртөө

2020.06.29