СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Усны түвшний сэрэмжлүүлэг мэдээ

2020 оны 06 дугаар сарын 25 өдөр

         2020 оны 06 сарын 24 өдрийн өглөөний 08 цагийн хэмжилтээс 25 өдрийн 08 цагт Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа  Тэрэлж тосгон UB-2 амралт орчим Тэрэлж гол 7 см, Багануур дүүрэг орчим Хэрлэн гол 18 см, Улиастай гол 7 см,  Сэлбэ голын эх Санзайн тосгон орчим 18 см, Дамбадаржаа гүүрний орчим Сэлбэ гол 16 см-ээр тус тус усны түвшин  ихэссэн, Зайсан орчим Туул голын усны түвшин 2см-ээр буурсан байна. Сэлбэ, Хэрлэн голууд үерийн тогтоосон түвшинг даван үерлэж байгаа бөгөөд  Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Сэлбэ, Улиастай, зүүн хажуугийн Тэрэлж голууд нийт уртын дагуу усны түвшин өмнөх өдрүүдээс 10-40 см-ээр нэмэгдсэн байна. 06 сарын 26 өдөр Туул гол, Хэрлэн гол 10-20 см нэмэгдэх урьдчилсан мэдээтэй байна.

06 сарын 25, 27,28, 29 өдрүүдэд дараалан дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орох урьдчилсан мэдээтэй байгаа тул богино хугацаанд үер, голын сав газар, гуу жалга, нам дор газруудаар хүчтэй уруйн үер бууж болзошгүйг анхаарч дүүрэг, хороо, ард иргэд дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу.

06 сарын 25 өдрийн  өглөөний 08 цагийн усны түвшинг  өмнөх оны мөн үе болон 6 дугаар сарын олон жилийн дундаж, үерийн түвшинд хүрэх үеийн  усны түвшинтэй   харьцуулан хүснэгтээр харуулав.

 

Гол харуулын нэр

6 сарын олон жилийн дундаж түвшин  см

Голын үерийн түвшин, см

2019.06.25

 Усны түвшин,  см

2020.06.25

Усны түвшин, см

1

Туул-Улаанбаатар

137

202

110

153

2

Тэрэлж-Тэрэлж

148

208

125

146

3

Улиастай-Улиастай

195

220

179

189

4

Сэлбэ-Санзай

264

270

253

272

5

Хэрлэн-Багануур

365

409

349

437

6

Сэлбэ-Дамбадаржаа

86

99

72

90

 

 

 

 

 

 

 

                                                     

 

 

 

 

 

 

 

 

                                                          УБ УЦУОШТөв Ус судлалын өртөө

2020.06.25