СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Цас мөсний зузааны 2020 оны 04 сарын 24 өдөр

Сэрэмжлүүлэг мэдээ

Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа харуулуудын  2020 оны 04 дүгээр сарын 24 өдрийн өглөөний   08 цагийн ажиглалт хэмжилтийн мэдээг олон жилийн дундаж усны түвшин болон урьд оны мөн үеийн үзэгдэл, мөсний зузаан, усны түвшний хэмжилттэй харьцуулан харуулав. Гол дээр голчлон ажиглагдаж байгаа мөсний үзэгдэл Тэрэлж гол, Хэрлэн гол Багануур орчимд мөс байрандаа хайлж, хэврэгшиж байна.  04 сарын 24  өдрөөс эхлэн агаарын температур огцом дулаарч байгаа тул болзошгүй хаврын шар усны үерээс анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 

УБ УЦУОШТөв Ус судлалын өртөө

2020.04.24 өдөр