СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

 

 

3 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 49% нь цастай ба дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 шоо.км  байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав  80-90%  нь  цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар  2.55 шоо.км  бол  Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг  голуудын  савын 50-70%  цастай, цасны усны нөөц нь дунджаар  0.52 шоо.км байна. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдон  дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн өвөлжилт хүндэрсэн  газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.

                                                           

 

1 дүгээр хүснэгт.   Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

 

                                                              ГУСХ

                                                           2020.03.13