СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

                     Голуудын усны түвшний сэрэмжлүүлэг мэдээ

                                                                                        2019 оны 08  сарын 13 өдөр

  Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа ус судлалын харуулуудын  08 сарын 13 өдрийн өглөөний 08 цагийн хэмжилтийн мэдээнээс харахад  Хэрлэнгийн гүүр орчим дахь Хэрлэн гол -Багануур орчимд үерийн түвшнээсээ 11 см, Сэлбэ гол –Дамбадаржаа гүүр орчим 9 см даван үерлэж байгаа бөгөөд  Туул гол Улаанбаатар зайсан орчимд 1 см, Тэрэлж гол Тэрэлжийн UB-2 амралтын хавьд 20 см даван үерлэсээр байна. Улиастай гол – хуучнаар Улиастайн ферм Баянголын ам хавьцаа 2 см даван үерлэж эхэллээ. Үерийн түвшинд хүрэхэд Сэлбэ гол –Санзай тосгоны хавьд 1 см дутуу байна.  Онгийн гол Дундговь аймгийн Сайхан Овоо сумын нутаг орчмоор 08 сарын 09 өдрөөс эхлэн усны түвшин нэмэгдэж, үерийн түвшиндээ хүрэхэд 8 см дутуу байна.

Үргэлжлэн орж байгаа хур борооны улмаас голууд урсгалын хурд ширүүн, голын өргөн, гүн нэмэгдсэн, ус ихтэй үерийн түвшнээсээ давж үерлэсээр байгаа тул гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг гэнэтийн үер усны аюулаас болгоомжлохыг, ард иргэд болон бага насны хүүхдийг  гол усанд орохгүй байхыг анхааруулж байна.

 Төв суурин газруудын дүүрэг, хороод үер усны суваг шуудуугаа цэвэрлэх, чөлөөтэй ус нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хийх яаралтай арга хэмжээ авахыг анхааруулж байна. 

 Энэ мэдээг уншсан хүмүүс цааш түмэнд түгээж үерийн үед цаг хугацаа, амь нас, эд хөрөнгөөрөө хохиролгүй байж, аль болох олон хүн урьдчилан сэргийлэн анхаарал болгоомжоо өндөрсгөн ажил төрөл, амралт зугаалгаа төлөвлөөсэй.

УБ Ус судлалын өртөө Ус судлалын ерөнхий технологич инженер Р.Мөнхцэцэг