СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

                                 Усны түвшний сэрэмжлүүлэг мэдээ

2019 оны 08  сарын 06 өдрийн усны түвшний  мэдээ

           

  Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа харуулуудын  08 сарын 06 өдрийн өглөөний 08 цагийн хэмжилтийн мэдээнээс харахад  ус судлалын Хэрлэнгийн гүүр орчим дахь Хэрлэн гол -Багануур орчимд үерийн түвшиндээ хүрэхэд  1 см дутуу, Туул гол -Улаанбаатар зайсан орчимд 19 см дутуу, Улиастай гол – хуучнаар Улиастайн ферм Баянголын ам хавьцаа 24см дутуу, Сэлбэ гол –Дамбадаржаа гүүр орчимд  13 см дутуу, Сэлбэ гол –Санзай тосгоны хавьд 14 см дутуу, Тэрэлж гол-Тэрэлж UB-2 амралт орчимд  хэмжилтээр 38 см дутуу байна. Хэсэгхэн 1,2 хоног усны түвшин бага зэрэг буусан боловч усархаг хур бороо орж байгаа тул дахин усны түвшин огцом ихсэж эхэллээ. 08 сарын 06, 08-09 өдрүүдэд аянга цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох урьдчилсан мэдээтэй байгаа тул гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг гэнэтийн үер усны аюулаас болгоомжлохыг, ард иргэд болон бага насны хүүхдийг  гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Төв суурин газруудын дүүрэг, хороод үер усны суваг шуудуугаа цэвэрлэх, чөлөөтэй ус нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хийх яаралтай арга хэмжээ авахыг анхааруулж байна.Өмнөх оны мөн үе болон голын үер, аюул түвшин, 08 дугаар сарын олон жилийн дундажтай харьцуулан өнөөдрийн усны түвшинг харна уу.

 2019.08.06 өдөр

УБ Ус судлалын өртөө