СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

2019 оны 07  сарын 30 өдрийн усны түвшний  мэдээ

           

  Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа харуулуудын  07 сарын 30 өдрийн өглөөний 08 цагийн хэмжилтийн мэдээнээс харахад  ус судлалын Хэрлэнгийн гүүр орчим дахь Хэрлэн-Багануур харуул аюул түвшнээсээ  10 см бууж, үерийн түвшнээсээ 51см-ээр давж, Туул-Улаанбаатар зайсан орчим дахь ус судлалын Туул-Улаанбаатар харуул үерийн түвшнээсээ 10 см даван үерлэсээр байна. Үерийн түвшинд хүрэхэд  Улиастай-Улиастай, Сэлбэ-Дамбадаржаа, Сэлбэ-Санзай, Тэрэлж-Тэрэлж харуулын хэмжилтээр Улиастай гол 10 см дутуу, Сэлбэ гол 1 см дутуу, UB-2 амралтын газар орчим Тэрэлж гол 7 см дутуу байна. 08 сарын 2-3 өдрүүдэд аянга цахилгаантай бага зэргийн аадар бороо үргэлжлэн орох урьдчилсан мэдээтэй байгаа тул гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг, жижиг голуудын ус ихсэхээр маш хүчтэй урсгалтай болдог тул бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Төв суурин газруудын дүүрэг, хороод үер усны суваг шуудуугаа цэвэрлэх, чөлөөтэй ус нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хийх яаралтай арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Өмнөх оны мөн үе болон 07 дугаар сарын олон жилийн дундажтай харьцуулан хүснэгтээр харуулав.

 

Гол харуулын нэр

Үерийн түвшин, см

 

Аюул түвшин, см

07 сарын олон жилийн дундаж түвшин  см

2018.07.30

Усны түвшин см

2019.07.30

Усны түвшин см

1

Туул-Улаанбаатар

202

260

159

187

212

2

Тэрэлж-Тэрэлж

208

260

161

174

201

3

Улиастай-Улиастай

220

240

195

190

210

4

Сэлбэ-Санзай

270

283

259

257

269

5

Хэрлэн-Багануур

409

470

386

431

460

6

Сэлбэ-Дамбадаржаа

99

138

78

75

91

                                                           

 

2019.07.30 өдөр

УБ Ус судлалын өртөө