Усны түвшний сэрэмжлүүлэг мэдээ

Усны түвшний сэрэмжлүүлэг мэдээ

2019 оны 07  сарын 19 өдөр

           

  Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа  Хэрлэн гол Багануур дүүрэг орчим, Туул гол Зайсан орчим, Тэрэлж гол Тэрэлж тосгон, Улиастай-Улиастай, Сэлбэ гол Санзай тосгон, Дамбадаржаа гүүрний орчмоор 07 сард усны түвшин өөрчлөлт багатай байсан боловч усархаг бороо үргэлжлэн орж эхэлмэгц голуудын усны түвшин өнөөдрөөс нэмэгдэж байна. 07 сарын 19-23 өдрийг хүртэл өдөр шөнөгүй үргэлжилсэн бороо, аянга цахилгаантай аадар бороо орох урьдчилсан мэдээтэй байгаа тул гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг гэнэтийн огцом ихсэх үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. Төв суурин газруудын дүүрэг, хороод үер усны суваг шуудуугаа цэвэрлэх, чөлөөтэй ус нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг нэн түрүүнд хийж  арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Өмнөх оны мөн үе болон 07 дугаар сарын олон жилийн дундажтай харьцуулан хүснэгтээр харуулав.

 

Гол харуулын нэр

Үерийн түвшин  см

07 сарын олон жилийн дундаж түвшин  см

2018.07.19

Усны түвшин см

2019.07.19

Усны түвшин см

1

Туул-Улаанбаатар

202

159

195

132

2

Тэрэлж-Тэрэлж

208

161

171

138

3

Улиастай-Улиастай

220

195

199

174

4

Сэлбэ-Санзай

270

259

262

252

5

Хэрлэн-Багануур

409

386

425

378

6

Сэлбэ-Дамбадаржаа

99

146

85

72

                                                           

 

 

 

2019.07.19 өдөр