Хэрлэн, Тэрэлж голууд үерийн түвшнээ даван үерлэж байна

                                 Усны түвшний сэрэмжлүүлэг мэдээ

                  2019 оны 07  сарын 25 өдрийн усны түвшний  мэдээ

           

  Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа ус судлалын Хэрлэн-Багануур Хэрлэнгийн гүүр орчим, Тэрэлж-Тэрэлж UB-2 амралтын газар орчим, Туул-Улаанбаатар зайсан орчим дахь харуулуудын  07 сарын 25 өдрийн өглөөний 08 цагийн хэмжилтийн мэдээнээс харахад Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, зүүн хажуугийн Эг, Хурх, Барх, Балж, Онон, Хэрлэн голын эх болон дунд хэсгээр усны түвшин өмнөх өдрөөс 15-50 см нэмэгдэж, Тэрэлж, Сөгнөгөр, Балж, Хэрлэн гол Хонгон-Мөнгөнморьт-Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 10-55 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Улиастай-Улиастай, Сэлбэ гол Санзай тосгон орчим, Дамбадаржаа гүүрний орчим  өнгөрсөн 10 хоногийн хугацаанаас 2-8 см-ээр усны түвшин нэмэгдсэн байна. 07 сарын 25-29 өдрүүдэд бороо, аянга цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох урьдчилсан мэдээтэй байгаа тул гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол усанд орохгүй байхыг анхааруулж байна. Төв суурин газруудын дүүрэг, хороод үер усны суваг шуудуугаа цэвэрлэх, чөлөөтэй ус нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хийх яаралтай арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Өмнөх оны мөн үе болон 07 дугаар сарын олон жилийн дундажтай харьцуулан хүснэгтээр харуулав.

 

Гол харуулын нэр

Үерийн түвшин  см

07 сарын олон жилийн дундаж түвшин  см

2018.07.25

Усны түвшин см

2019.07.25

Усны түвшин см

1

Туул-Улаанбаатар

202

159

161

184

2

Тэрэлж-Тэрэлж

208

161

140

234

3

Улиастай-Улиастай

220

195

188

190

4

Сэлбэ-Санзай

270

259

256

263

5

Хэрлэн-Багануур

409

386

406

443

6

Сэлбэ-Дамбадаржаа

99

146

75

77

                                                           

 

 

 

2019.07.25 өдөр

УБ Ус судлалын өртөө