ХАВРЫН ШАР УСНЫ ҮЕРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Хаврын шар усны сэрэмжлүүлэг мэдээ

Туул голын сав газар дахь цасан бүрхүүлтэй талбайн хэмжээ 71.1%, цасны дундаж зузаан 11 см, цасны дундаж нягт 0.17 гр/см³, цасан дахь усны нөөц 0.68 сая.км³, Хэрлэн голын сав газар дахь цасан бүрхүүлтэй талбайн хэмжээ 83,4%, цасны дундаж зузаан 11 см, цасны дундаж нягт 0.17 гр/см³, цасан дахь усны нөөц 1.49 сая.км³, байна.
Урин дулаан цаг ирж  цаг агаарын байдал огцом дулаарч байгаатай  холбогдон дээр дурдсан голуудын саваар, гуу жалга, хаврын шар усны үерт автахаар байрлалд амьдардаг  ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм, далан суваг шуудуунд хаясан хог, орчны бохирдол ихтэй хөрс  нь цасны усаар дамжин  ундны ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ ариутгал, устгал хийхийг зөвлөж байна.


УЛААНБААТАР ХОТЫН УЦУОШТӨВ УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ