2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ

Агаарын температур: Агаарын дундаж температур 13.5 - 18.0 градус дулаан, агаарын үнэмлэхүй их температур 24.4 - 28.5 градус дулаан , үнэмлэхүй бага  температур 4.9 - 9.7 градус хүйтэн байв. Харин хөрсний дундаж температур 17.0 - 28.1 градус  дулаан,  хамгийн их температур 46.5 - 56.2 градус дулаан,  хамгийн бага температур 3.4 - 9.9 градус хүйтэн байлаа.   

Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ: Өлзийтөд 60.7 мм, Тэрэлжид 60.1 мм хур тунадас орсон бол бусад дүүргээр 38.0 - 46.2 мм хур тунадас орсон байна.

Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд: Улаанбаатар 16 м/с Буян-Ухаа 22 м/с  хүрч ширүүссэн бол бусад дүүрэгт 12-14 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр Партизан, Өлзийтөд 4-5 удаа ажиглагдсан бол бусад дүүрэгт 7-9 удаа ажиглагдсан.

Бэлчээрийн ургамал: Тэрэлж ширэг улалж ургамлын гэмтэл ажиглагдсан. Багануурт Агь бундуйжилт үе шат ажиглагдсан бусад төлөөлөх ургамлууд шинэ үе шат ажиглагдаагүй байна. 

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж  сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. МАА-н үйлдвэрлэл  нийт дүүргээр малд нэмэгдэл тэжээл өгөх, хөөвөр хялгас авах, бод мал төллөх, мал оторлох ажил үргэлжилж байна.