Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

2018 оны 07 сарын 17 өдрийн сэрэмжлүүлэг

Шинэчлэгдсэн: 2024-03-25 13:45:12

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

 

2018 оны 07 сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур тунадас үргэлжлэн орох төлөв гарсан тул гол мөрний усны түвшин ихсэх, уруйн үер болон түр зуурын ширүүн урсгал нам дор газар болон хоолой, жалга судгаар урсах үерийн эрсдэл үүсэх магадлал их байгаа тул ард иргэдийг анхаарал болгоомжтой байж бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, гол уснаас хол тоглуулахыг анхааруулж байна.

 Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Шарын гол,  Тэрэлж, Туул, Сөгнөгөр голын усны түвшин өмнөх арав хоногийн турш аажим нэмэгдсэн явцтай байгаа бөгөөд 2017 оны мөн үеийнхээс 25-100  см ахиу байна. Өнөөдрийн байдлаар өглөөний 08 цагаас эхлэн усархаг хур тунадас үргэлжлэн орж Сэлбэ-Санзай амралтын орчимд усны түвшин 4-5см-ээр нэмэгдэж байна. Сэлбэ, Улиастай голын сав дагуу болон Бэлх, Сэлхийн ойр орчимд  оршин сууж буй иргэдийг үер усны аюулаас анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна

Долдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны зарим гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж үерийн түвшинг даван үерлэж байна.  Ихэнх нутгаар бороотой тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Хотын дүүрэг ,хороодоос онцгойлон ажил зохион байгуулж үерийн суваг, далан хоолойг ус чөлөөтэй урсаж байхаар хог, шороо чулуу, ургамлаас чөлөөлж урьдчилсан арга хэмжээ авахыг анхааруулж байна.

 

 

                                                УБ ХОТЫН УЦУОШТөвийн Ус судлалын өртөө

                                                                              2018-07-17 өдөр