Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2020 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

2020 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм

Шинэчлэгдсэн: 2020-11-27 03:39:18

Агаарын температур: Агаарын дундаж температур -3.4  -8.3 градус хүйтэн, агаарын үнэмлэхүй их температур 5.7 - 8.7 градус дулаан , үнэмлэхүй бага  температур -16.2     -24.4 градус хүйтэн байв. Харин хөрсний дундаж температур -4.1   -7.4 градус  хүйтэн,  хамгийн их температур 4.2 - 17.6 градус дулаан,  хамгийн бага температур -21.0    -23.8 градус хүйтэн байлаа. 

 Хур тунадастай өдрийн тоо, тунадасны хэмжээ:  Тэрэлж, Хан-уул, Улаанбаатар, Буянт-Ухаа, Өлзийт, Партизанд  1.3-3.4мм хур тунадас орсон. 
  Салхитай өдрийн тоо,  хамгийн их хурд:  Буян-Ухаа 15м/с  хүрч ширүүссэн бол бусад дүүрэгт 14-11 м/с байв. Харин 10 м/с-ээс их салхитай өдөр Буян-Ухаад 6 удаа ажиглагдсан бол бусад дүүрэгт 1-3 удаа ажиглагдсан. 
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цаг агаарын нөхцөл мал аж ахуйд хүндрэл үзүүлээгүй, малын усан хангамж  сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. МАА-н үйлдвэрлэлд  нийт дүүргээр малд  хужир шүү бэлтгэх, мал хөнгөлөх, сааль сүү бэлтгэх, малд нэмэгдэл тэжээл өгөх,  зэрэг ажил үргэлжилж байна.                        

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
ХАА-н цаг уурын урьдчилсан мэдээ 2016-10-17 727