ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

              ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ

              Улаанбаатар хот орчим, дүүргүүдээр 12 цагийн байдлаар Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин нэмэгдэж  түвшинг даван үерлэж байна. Тэрэлж гол өмнөх өдрөөс 45 см-ээр огцом нэмж үерийн түвшинг даван гол эргээ халин Аюултай түвшинд , Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд  , Туул гол Зайсан орчим өмнөх өдрөөс 43 см-ээр  , Улиастай гол 11 см-ээр нэмэгдэн ҮЕРИЙН түвшинд хүрч байна. Сэлбэ гол Санзай тосгон орчим, Дамбадаржаа гүүрний орчим усны түвшин нэмэгдэн үерлэсэн байна. Улиастай , Сэлбийн голуудын урсгалын хурд ихсэн түргэн, ширүүн  урсгалтай болсон байгаа тул бага насны хүүхдүүдийн хараа хяналтгүй тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

              Баярын өдрүүдэд  дараалан түр зуурын усархаг  бороо орох урьдчилсан мэдээтэй байгаа тул голын сав газар, гуу жалга, нам дор газруудаар хүчтэй уруйн үер бууж болзошгүйг анхаарч дүүрэг, хороо, ард иргэд дор бүрнээ сонор сэрэмжтэй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу!!!

 Үүнд:
• Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
• Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
• Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
• Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.

                                                  УБ УЦУОШТөв Ус судлалын өртөө    2020.07.11

 

 

Гол харуулын нэр

Үерийн түвшин  см

7 сарын олон жилийн дундаж түвшин  см

2020.07.11

Усны түвшин см

1

Туул-Улаанбаатар

202

159

200

2

Тэрэлж-Тэрэлж

208

161

259

3

Улиастай-Улиастай

220

195

221

4

Сэлбэ-Санзай

270

259

267

5

Хэрлэн-Багануур

409

386

409

6

Сэлбэ-Дамбадаржаа

99

83

87

Нийтэлсэн огноо: 2020/07/11